Миний захиалга батлагаажсан эсэхийг яаж мэдэх вэ?

Та төлбөр төлөх хэсэгт Qpay эсвэл Socialpay ашиглан төлбөр төлсөн бол таны захиалга автоматаар "баталгаажсан" төлөвт шилжих болно. Харин захиалгын төлбөрөө дансаар шилжүүлсэн тохиолдолд 2-3 цагийн дараа "баталгаажсан" төлөвт шилжих болно. Батлагаажсан төлөвт шилжмэгц танд мессеж очно.

Олон бүтээгдэхүүн дундаас сонгож мэддэггүй ээ.

1. Та вэбсайтын дээр байрлах ангилал хэсгээс хүүхдийнхээ насны ангилал эсвэл сонирхдог тоглоомын төрлөөр ангилсан хэсэгрүү орж тохирох тоглоом нэг бүрийн мэдээллийг авах боломжтой. 2. Мөн та фэйсбүүк дээрх манай Mideer Mongolia пэйж болон Инстаграмын @mideer_mn хуудсанд мессеж илгээж мэдээлэл авч болно. 3. 7707-4545 дугаарт холбогдон 0 товчийг дарж оператороос мэдээлэл авах боломжтой. Бид танд туслахдаа баяртай байх болно.

Хүргэлт хэр удаж ирэх вэ?

Таны хүргэлт баталгаажснаас хот дотор бол 24-48 цагт, орон нутагт 3-7 хоногт багтан таны гарт очих болно. Амралтын өдрүүдээр хийгдсэн захиалгууд даваа гарагт хүргэгдэнэ. Хүргэлтийг мэргэжлийн хүргэлтийн компани гүйцэтгэдэг тул бид хүргэлт очих цагийг тохируулах боломжгүй гэдгийг анхаарна уу. Баярлалаа.

Авсан бүтээгдэхүүнээ буцаах боломжтой юу?

Боломжтой. Гэвч та авсан бүтээгдэхүүнийхээ гаднах уут, хайрцгийг задлаагүй буюу шинэ байдлыг огт алдагдуулаагүй тохиолдолд буцаах эсвэл солих боломжтой байна. Буцаалттай холбоотой гарах зардлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл